“Албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

            2019 оны 12-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын нийт албан хаагч нарт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг “Албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах          асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Мөн сургалтаар Зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналтын аргачилсан зааварт орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн. Сургалтад гаалийн  хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар, гаалийн бүрдүүлэлт хариуцсан орлогч дарга Г.Болортуяа, ГЗТХБА- ны дарга Д.Гантуг, Санхүү аж, ахуй үйлчилгээний албаны   дарга Д.Гантөмөр, гаалийн хяналт шалгалтын албаны дарга Б.Мөнхбат, гаалийн улсын ахлах байцаагч 19, гаалийн улсын байцаагч 95 нийт 119 албан хаагч хамрагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *