Зөрчил

Зөрчил гэж юу вэ?

Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. /Энд санаатай, санамсаргүй, болгоомжгүй гэсэн зүйл яригдахгүй, хуулинд заасан хэм, хэмжээг зөрчсөн байвал энэ нь зөрчил болно./

Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.

Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.

Бараа, тээврийн хэрэгсэл гэж юу вэ?

“Бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон “тээврийн хэрэгсэл” гэсэн тодорхойлолтод зааснаас бусад тээврийн хэрэгслийг хэлнэ.

“Тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг хэлнэ.

Гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг ойлгоно.

Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд яах вэ?

Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Гаалийн тухай хууль зөрчиж:

1.1.гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн;

1.2.гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;

1.3.барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан;

1.4.гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл  засварласан;

1.5.гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх эсхүл нэвтрүүлэхийг завдвал яах вэ?

ЗТХ-ийн 11.21 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан, эсхүл гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчвөл яах вэ?

“Гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг хэлнэ. Гаалийн хяналтын бүсээс гаалийн байгуулагын зөвшөөрөлгүй, бараа, тээврийн хэрэгсэл гаргасан тохиолдолд гаалийн хилээр гаргасан гэж үзнэ..

Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг ГЕГ-ын 2008 оны 619 тоот тушаалаар баталсан “Гаалийн хяналтын бүсийн журам”-д тусгасан.

ЗТХ-ийн 11.21 зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар, Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл ачсан, эсхүл буулгасан тохиолдолд яах вэ?

ЗТХ-ийн 11.21 зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар, Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл ачсан, эсхүл буулгасан, эсхүл шилжүүлэн ачсан нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан тохиолдолд яах вэ?

ЗТХ-ийн 11.21 зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар, Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ .

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно. Гаалийн хяналтын бүсээс гаалийн байгуулагын зөвшөөрөлгүй, бараа, тээврийн хэрэгсэл гаргасан тохиолдолд гаалийн хилээр гаргасан гэж үзнэ.

Гаалийн битүүмжлэлийг /лац, ломбо/ гэмтээх, хаяг өөрчлөхөд яах вэ?

ЗТХ-ийн 11.21 зүйлийн  7 дахь хэсэгт зааснаар, Гаалийн зорилгоор хийх тэмдэглэгээг гэмтээсэн, өөрчилсөн, устгасан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн хүрэх газрын хаягийг өөрчилсөн нь барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоогүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн, эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй тохиолдолд яах вэ?

ЗТХ-ийн 11.21 зүйлийн  8 дахь хэсэгт зааснаар, Гаалийн, эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн татвар, бусад татварыг хууль бусаар буцаан авах зорилгоор гаалийн үнийг худал мэдүүлсэн тохиолдолд яах вэ?

ЗТХ-ийн 11.21 зүйлийн  9 дэх хэсэгт зааснаар, Гаалийн татвар, бусад татварыг хууль бусаар буцаан авах зорилгоор гаалийн үнийг худал мэдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн татвар, бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, эсхүл үрэгдүүлсэн тохиолдолд яах вэ?

ЗТХ-ийн 11.21 зүйлийн  10 дахь хэсэгт зааснаар, Гаалийн татвар, бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, эсхүл үрэгдүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хууль тогтоомж, валютын ханш, тарифын хувь хэмжээг үндэслэн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд яах вэ?

“Тарифын бус хязгаарлалт” гэж Монгол улсын хилээр бараа оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол улсын хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг ойлгоно. /өөрөөр хэлбэл лицензтэй, тусгай зөвшөөрөлтэй бараанууд хамаарна./

ЗТХ-ийн 11.21 зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар, Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн тохиолдолд яах вэ?

“гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг хэлнэ.

“Мэдүүлэгч” гэж гаалийн хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/82 дугаар тушаалын 4 хавсралт “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”-ыг баримтлан мэдүүлгийг нөхөн бичих шаардлагатай.

ЗТХ-ийн 11.21 зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар, Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тээвэрлэгч үүргээ биелүүлээгүй бол яах вэ?

“Тээвэрлэгч” гэж гаалийн хилээр бараа, зорчигч нэвтрүүлэх, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг хэлнэ.

Тээвэрлэгч нь дараах үүрэгтэй байдаг.Үүнд:

• Гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэхэд энэ хуулиар тогтоосон шаардлагыг дагаж мөрдөх;

• Барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр ачих, буулгах, шилжүүлэн ачих, бусдад шилжүүлэх;

• Тээврийн нэг бичиг баримттай, эсхүл ачилтын нэг мэдүүлэгтэй барааг гаалийн хяналтад байх хугацаанд салгаж тээвэрлэхгүй байх;

• Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглахгүй, эсхүл ийм боломж олгохгүй байх;

• Тээврийн хэрэгсэлтэй холбогдол бүхий мэдээллийг гаалийн байгууллагад өгөх, гаалийн албан тушаалтанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх

• Бараанд аливаа өөрчлөлт орохгүй байх нөхцөлийг хангах, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг өөрчлөх, гэмтээх, устгахаас сэргийлэх;

• Улсын хилээр нэвтрүүлэх барааны талаархи шаардлагатай мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх;

• Гаалийн хяналт, шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад хийх тохиолдолд гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангаж, тухайн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах;

• Тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд гаалийн хилээр буцаан нэвтрүүлэх;

• Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

ЗТХ-ийн 11.21 зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар, Хуульд заасан үүргээ зөрчсөн тээвэрлэгчийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд яах вэ?

Гаалийн тухай хуулийн 66 дугаар зүйл.

1. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг гэрээний үндсэн дээр гаалийн зуучлагчаар гүйцэтгүүлж болно.

Гаалийн тухай хуулийн 68 дугаар зүйл. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн

68.1.Гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан иргэнд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээ олгоно.

68.2.Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх зорилгоор 2 жил тутам шалгалт авна.

68.3.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээг дараахь үндэслэлээр хүчингүй болсонд тооцно:

68.3.1.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

68.3.2.гаалийн хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн;

68.3.3.хуурамч бичиг баримт бүрдүүлэн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээг авсан нь тогтоогдсон;

68.3.4.энэ хуулийн 68.2-т заасан шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн.

Гаалийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. Гаалийн зуучлагчийн эрх, үүрэг

 

69.1.Гаалийн зуучлагч энэ хуулийн 57.1-д зааснаас гадна гаалийн хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаар гаалийн байгууллагаас тухай бүр мэдээлэл авах эрх эдэлнэ.

 

69.2.Гаалийн зуучлагч энэ хуулийн 57.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ:

69.2.1.мэдүүлэгчийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлт хийх тухай гэрээ байгуулах;

69.2.2.гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох;

69.2.3.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаатай холбоотой бүртгэл хөтөлж, мэдээ, тайлан гаргаж гаалийн байгууллагад өгөх;

69.2.4.энэ хуулийн 66.2-т заасан тусгай зөвшөөрөл авах үед гаалийн байгууллагад гаргаж өгсөн мэдээлэлд орсон өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэх;

69.2.5.мэдүүлэгчийн нууцыг задруулахгүй, хууль бусаар ашиглахгүй байх;

69.2.6.улсын хилээр нэвтрүүлэх барааны талаархи мэдээллийг 10 хоногийн өмнө гаалийн байгууллагад өгөх.

 

ЗТХ-ийн 11.21 зүйлийн  14 дэх хэсэгт зааснаар, Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчлийг давтан гаргасан гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг цуцалж, гаргасан зөрчилд нь хуульд заасан шийтгэл ногдуулна.

Гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага зөрчсөн тохиолдолд яах вэ?

“гаалийн бүрдүүлэлтийн горим” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг хэлнэ.

Гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно.

Гаалийн тухай хуулийн 74 дүгээр зүйл. Барааг гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулах

74.1.Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг түүний сонгосон горимд байршуулна.

74.2.Гаалийн бүрдүүлэлтийн горимд бараа байршуулсан өдрийг гаалийн байгууллага барааг олгосон, эсхүл гаалийн хилээр гаргасан өдрөөр тооцно.

 

Гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулсан бараа нь гаалийн зөрчлийн улмаас саатуулагдсан, хураагдсан бол гаалийн горимын үйлчлэл дуусгавар болсонд тооцогдоно.

 

Гаалийн бүрдүүлэлтийн горимыг дор дурдсанаар ангилдаг. Үүнд:

• барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;

• барааг хилийн чанадад гаргах;

• гаалийн баталгаат бүс;

• барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих;

• барааг хүлээн авахаас татгалзах, устгах;

• тусгай горим.

 

ЗТХ-ийн 11.21 зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар, Хуульд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага зөрчсөн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн баталгаат бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан бол яах вэ?

ЗТХ-ийн 11.21 зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар, Гаалийн баталгаат бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд яах вэ?

ЗТХ-ийн 11.21 зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар, Гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн нь энэ хуульд заасан зөрчлийн шинжгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн хууль тогтоомжид заасан мэдээ, тайланг буруу гаргасан, эсхүл хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд яах вэ?

Гаалийн тухай хуулийн 238 дугаар зүйл.Гаалийн хяналтад шаардагдах тайлан

238.1.Зуучлагч, тээвэрлэгч, түүнчлэн түр агуулах, гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн байгууллагаас баталсан загварын дагуу тайлан гаргана.

ЗТХ-ийн 11.21 зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар, Гаалийн хууль тогтоомжид заасан мэдээ, тайланг буруу гаргасан, эсхүл хугацаанд нь гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн улсын байцаагчаас албан үүргийнхээ дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд яах вэ?

 

15.2 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

1.Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:

1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;

1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;

1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИ

Гаалийн улсын байцаагч дараах зөрчлийг гаалийн үйл ажиллагаатай холбогдох шалтгаанаар шалган шийдвэрлэнэ.

1/   5.6 дугаар зүйл.Хууль бусаар зэвсэг эзэмших

7.Тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сум импортолсон, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсэг, сумыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3000.000/ төгрөгөөр торгоно.

9.Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүний

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИ

Гаалийн улсын байцаагч дараах зөрчлийг гаалийн үйл ажиллагаатай холбогдох шалтгаанаар шалган шийдвэрлэнэ.

1/   5.6 дугаар зүйл.Хууль бусаар зэвсэг эзэмших

7.Тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сум импортолсон, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсэг, сумыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3000.000/ төгрөгөөр торгоно.

9.Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүний

г нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

10.Спорт-сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний /40.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /400.000/ төгрөгөөр торгоно.

2/   5.11 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих

1.Химийн хорт, аюултай бодис:

1.1.экспортлох;

1.2.импортлох; . . .журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3000.000/ төгрөгөөр торгоно.

3/ 6.1 дүгээр зүйл.Хог хаягдлын тухай хууль зөрчих

4.Хууль, дүрэм, журам, стандартад заасан хэмжээ, шаардлагад нийцээгүй сав, баглаа боодлыг:

4.2.импортолсон: . . бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

4/ 6.3 дугаар зүйл.Тамхины хяналтын тухай хууль зөрчих

2.Монгол Улсын нутаг дэвсгэрт утаат тамхи:

2.1.импортлох;

2.2.экспортлох; . . . шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

5/ 6.4 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих

1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодистэдгээрийн түүхий эдийг:

1.1.эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, экспортлогч, импортлогч талууд байгуулсан гэрээнд заасан нэр төрөл, тоо, хэмжээнээс хэтрүүлсэн;

2.Мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг:

2.8.улсын хилээр нэвтрүүлэх; . . . . бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

6/ 6.5 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих

9.Согтууруулах ундаа:

9.1.импортлох;

9.2.экспортлох;

9.3.реэкспортлохдоо нэр заасан боомтоор улсын хил нэвтрүүлэх журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500.000/ төгрөгөөр торгоно.

7/ 6.6 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих

2.Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана.

7.2.Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй; . . бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500.000/ төгрөгөөр торгоно.

8/   6.12 дугаар зүйл.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль зөрчих

1.Найрлага, сав баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, стандартыг мөрдөөгүй, эсхүл битүүмжлэл алдагдсан, импортлох, худалдахыг хориглосон, зориулалтын бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд оруулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5.000.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000.000/ төгрөгөөр торгоно.

2.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /1.500.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /15.000.000/ төгрөгөөр торгоно.

9/   6.14 дүгээр зүйл.Хүнсний тухай хууль зөрчих

6.Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /10.000.000/ торгоно.

10/   6.18 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих

2.3өвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах зорилгоор улсын хилээр оруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /150.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /1.500.000/ төгрөгөөр торгоно.

11/     7.3 дугаар зүйл. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль зөрчих

1.Монгол Улсын хуулиар ховор, нэн ховор амьтны жагсаалтад ороогүй боловч Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, эсхүл тэдгээрийн гаралтай эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /10.000.000/ төгрөгөөр торгоно.

12/     7.4 дүгээр зүйл. Агаарын тухай хууль зөрчих

1.Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг:

1.3.нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

13/     7.14 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих

2.Газрын тосны бүтээгдэхүүнийг:

2.1.импортлох;. . . . холбогдсон стандарт, дүрэм, нормыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

14/   8.3 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих

2.Эрх эзэмшигчийн таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн, устгасан, хууль бусаар өөрчилсөн, тараасан, хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5.000.000/ төгрөгөөр торгоно.

15/   9.7 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих

1.4.түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

16/   11.21 дүгээр зүйл.Гаалийн тухай хууль зөрчих

17/   11.22 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль зөрчих

6.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг:

6.1.импортлох;

6.2.экспортлох;

6.3.дамжуулан өнгөрүүлэх;

6.4.тээвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1000.000/ төгрөгөөр торгоно..

8.Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /200.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /2.000.000/ төгрөгөөр торгоно.

18/   11.24 дүгээр зүйл.Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих

1.Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж:

1.1.тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан;

1.4.импортлох архи, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлох, харьяалах татварын алба, холбогдох гаалийн байгууллагад өгөх үүргээ биелүүлээгүй;

1.5.импортлох архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг наагаагүй;

1.6.архи, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /10.000.000/ төгрөгөөр торгоно.

19/   11.29 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих

4.Гаалийн байгууллагад:

4.1.үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн;

4.2.үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан;

4.3.худал мэдүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3000.000/ төгрөгөөр торгоно.

20/   15.2 дугаар зүйл.Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

1.Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:

1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;

1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;

1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /500.000/ торгоно.

21/   16.1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих

2.Хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500.000/ төгрөгөөр торгоно.

3.Зөвшөөрөлгүйгээр хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

22/   16.4 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль зөрчих

1.Чөлөөт бүсэд баримтлах тусгай дэглэмийг зөрчсөн бол чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /200.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /2.000.000/ төгрөгөөр торгоно.

1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД

 

 

 

 

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.

 Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:

        1.      Мэдүүлэх,

        2.      Гаалийн бичиг баримтыг шалгах,

        3.      Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,

        4.      Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,

        5.      Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.

 “Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.

 

Бараа мэдүүлэх хэлбэр:

        1.       бичгээр;

        2.       мэдээллийн сүлжээгээр;

        3.       зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;

        4.       зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр

 

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БУСАД ТӨРӨЛ:

  

Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:

    Дараахь бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.

       ·       Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа; 

        ·         цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис; 

        ·         мал, амьтан; 

        ·         улс хоорондын шуудангийн илгээмж; 

        ·         сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал; 

        ·         амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа; 

        ·         донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн; 

        ·         хуульд заасан бусад бараа.

 

Барааг урьдчилан мэдүүлэх:

    Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.

 

Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:

     Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.

        ·       барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;  
        ·       барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах;

 

Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:

    Мэдүүлэгч(захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар   болон түүнтэй адилтгах бусад байгууллагын   бараа,   тэнд   ажиллагсдын   хувийн   ачаа тээшинд   хийх   гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.

 

 ГАДААД БҮРДҮҮЛЭЛТЭД ШААРДЛАГАТАЙ ГАДААД ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ:

    Олон улсын худалдааны бичиг баримтыг гүйцэтгэх үүргээс нь хамаарч дараахь бүлгүүдэд хуваадаг. 

 

Авто тээврийн хэрэгслээр:

        ·       авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ; 

        ·       ачаа тээвэрлэлтийн бичиг баримт; 

        ·       худалдааны бичиг баримт;  /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/

 

Агаарын тээврийн хэрэгслээр:

        ·       тээврийн хэрэгслийн гэрчилгээ; 

        ·       ерөнхий мэдүүлэг; 

        ·       зорчигчийн нэрсийн жагсаалт; 

        ·       ачааны жагсаалт /карго манифест/; 

        ·       ачаа тээвэрлэлтийн бичиг баримт; 

        ·       аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт; 

        ·       худалдааны бичиг баримт;

 

Төмөр замаар:

        ·       дамжуулах хуудас;

        ·       вагон хуудас; 

        ·       тээврийн бичиг баримт; 

        ·       худалдааны бичиг баримт;

 

ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА НИЙЛҮҮЛЭХ СУУРЬ НӨХЦӨЛ: /INCOTERMS/

    Гадаад худалдаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулахад талуудын сонгосон ИНКОТЕРМС-ийн бараа нийлүүлэх суурь нөхцлөөс хамаарч зардал, эрсдлийг хариуцах тал тогтоогдох бөгөөд энэ нь барааны үнэ бүрдэлтэнд шууд нөлөөлнө. Иймээс гэрээ байгуулах, хэрэгжүүлэх явцад гарч болох үл ойлголцол, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний алдагдлаас сэргийлэхийн тулд олон улсын худалдааны үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрч ИНКОТЕРМС-ийн худалдааны нэр томъёог зөв ойлгож хэрэглэх шаардлагатай юм.   ИНКОТЕРМС-ийг олон улсын худалдааны нэр томъёо гэж ойлгоно. 

 

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ

“Гаалийн бүрдүүлэлтийн горим” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг хэлнэ. Горимыг сонгосноор барааг байршуулах боломж, гаалийн бүрдүүлэлт болон гаалийн шалгалт хийх дараалал, тухайн бараанд төлөх гаалийн татварын хувь хэмжээ, татвартай холбоотой бусад харилцан хамаарал бүхий асуудлыг шийдвэрлэх боломжтой болдог.

Гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтайгаар барааг улсын хилээр нэвтрүүлэх дараалал, бараа байрших нөхцөл болон түүнийг гаалийн нутаг дэвсгэрт эсвэл түүний гадна ашиглах боломж, горим сонгогчийн эрх үүрэг, тодорхой тохиолдолд тухайн бараа болон түүнийг улсын хилээр нэвтрүүлэх этгээдийн статуст тавих нэмэлт шаардлагыг тус тус тодорхойлдог.

Гаалийн бүрдүүлэлтийн горимын ангилал 
– барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах; 
– барааг хилийн чанадад гаргах; 
– гаалийн баталгаат бүс; 
– барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих; 
– барааг хүлээн авахаас татгалзах, устгах; 
– тусгай горим.

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМЫН ТӨРӨЛ:

Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах горим дараахь төрөлтэй байна: 
– барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах; 
– барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах; 
– барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах; 
– барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах; 
– барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах.

Барааг хилийн чанадад гаргах горим дараахь төрөлтэй байна: 
– барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах; 
– барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах; 
– барааг хилийн чанадад боловсруулах; 
– барааг хилийн чанадад буцаан гаргах.

Гаалийн баталгаат бүсийн горим дараахь төрөлтэй байна: 
1. Гаалийн баталгаат агуулах 
Зорилго: Аж ахуйн нэгж, байгууллагуудад зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар төлөх хугацаа олгох.
2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар 
Зорилго: Улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдол бүхий тодорхой салбар, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, тодорхой нэрийн барааны дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
3. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар 
Зорилго: Тэргүүний техник технологи судлах, захиалах нөхцөлийг бүрдүүлэх
4. Гаалийн баталгаат барилгын талбай 
Зорилго: Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын барилгын материалыг ашиглан барих ажлыг хөхүүлэн дэмжих
5. Татваргүй барааны дэлгүүр 
6. Гаалийн тусгай бүс 
Зорилго: Тодорхой нэг салбарын хөгжлийг дэмжих, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх.

Барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих горим дараахь төрөлтэй байна: 
– барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх; 
– барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх; 
– гаалийн шилжүүлэн ачих.

Тусгай горим дараахь төрөлтэй байна: 
– улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх; 
– дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх; 
– улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх; 
– зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх; 
– чөлөөт бүсийн горим.

 

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ

Зорчигч гэдэг нь:
– Монгол улсад байнга оршин суудаггүй, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн 
– Монгол улсад байнга оршин суудаг, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн

Зорчигч гаалийн бүрдүүлэлт хийхэд: 

Тусгай журам тогтоогоогүй бол зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний эд зүйл болон биеэс тусдаа ачаа тээш, чингэлэгээр явуулсан бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/ болно.

Зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж гарын үсэг зурж гаалийн улсын байцаагчид өгнө. Зорчигч биеэсээ тусдаа явуулсан ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг 2 хувь бичих ба нэгдүгээр хувийг хилийн гаалийн байгууллага авч, хоёрдугаар хувийг биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад хүргүүлэхээр эзэнд нь өгнө.

16 насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг эх эсхүл асран хамгаалагчийн гаалийн мэдүүлэгт бичнэ.

Зорчигчийн бусдад дамжуулах барааг тухайн зорчигчийн эд зүйлд тооцох бөгөөд зорчигч гаалийн мэдүүлэгт бичиж мэдүүлсэн байна.

Гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүүлгийг хүлээн авсан үеэс зорчигч гаалийн байгууллагад мэдүүлсэн гэж үзнэ.

Гаалийн улсын байцаагч зорчигчийн барааг гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримттай тулган шалгаж, гаалийн болон бусад албан татвар ногдох барааг гаалийн хууль тогтоомжийг дагуу шийдвэрлэнэ.

Дамжин өнгөрөх зорчигчийн гаалийн мэдүүлэгт тэмдэглэсэн бараа нь Монгол улсад орсон үеэс гарах хүртэлхи хугацаанд гаалийн хяналтанд байна.

Улсын хилээр нэвтрэх зорчигч нь барааг гаалийн байгууллагад 
– АМААР, 
– БИЧГЭЭР мэдүүлнэ. 
– Зорчигч олон улсын нисэх онгоцны буудалд “Хоёр гарц”-ын аль нэгийг сонгон гаалийн байгууллагад мэдүүлж болно. Ногоон гарцыг сонгон ӨӨРИЙН ҮЙЛДЛЭЭР гаалийн байгууллагад мэдүүлбэл, хориглосон, хязгаарласан болон татвар төлбөл зохих бараа байхгүй болохыг биеэрээ мэдүүлж байгаа хэлбэр болно. Хэрэв улаан гарцыг сонгосон тохиолдолд танд татвар төлөх бараа байгаа гэдгийг үйлдлээр мэдүүлж байгаа хэрэг юм. Зорчигч нь мэдүүлэх хэлбэрийг өөрөө сонгох эрхтэй бөгөөд өөрийн бие, ачаа, тээшинд гаалийн байгууллагад мэдүүлбэл зохих бараа авч яваа нөхцөлд зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлбэл зохино.

Зорчигч ямар тохилдолд зорчигчиийн гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх вэ?
• Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараатай бол 
• Гаалийн болон бусад татвар төлөх бараатай бол 
• Биеэс тусдаа явуулсан ачаатай бол 
• Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол 
• 5000 ам доллараас дээш хэмжээний үндэсний болон гадаадын валюттай бол

ШУУДАН ИЛГЭЭМЖ:
“Улс хоорондын шуудангийн илгээмж” гэдэгт Шуудангийн тухай хуульд тодорхойлсон захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг ойлгоно. Олон улсын шуудан илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх хэлбэр, дарааллыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжийн үндсэн дээр тогтоосон байдаг.

Улс хоорондын шуудан илгээмжээр захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг илгээнэ.

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийх бараа:
• Хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1.0 сая төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
• Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
• Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн болон бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг онцлог бараа;
• Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа;
• Экспортын татвартай бараа;
• Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, хилийн чанадад бүрмөсөн гаргахаас бусад горимоор гаалийн хилээр нэвтрүүлэх бараа;
Илгэээмжид гаалийн байгууллага түргэвчилсан бүрдүүлэлт хийнэ. Хилийн чанадад илгээх илгээмжид гаалийн бүрдүүлэлтийн хураамж ногдуулахгүй.

“зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” (Маягт №2)-аар гаалийн бүрдүүлэлт хийх бараанд: Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүүгүй үнэ бүхий загварын бараа, танилцуулга, сурталчилгааны зориулалттай буюу мэдээллийн шинж чанартай ном, сэтгүүл, хуурцаг, бусад зүйлс болон хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1,0 сая төгрөгөөс илүүгүй үнэ бүхий бараа орно.

Илгээмжийг илгээгчид нь буцаах
• Гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй;
• Илгээгч буюу хүлээн авагч нь гаалийн байгууллагаас ногдуулсан татвар, хураамжийг төлөхөөс татгалзсан;
• Хүлээн авагчийн хаяг тодорхойгүй.

Илгээмжийг олгох
• Гаалийн байгууллага зөвшөөрсөн тохиолдолд илгээмжийг хүлээн авагчид нь хаягаар гардуулах үйл ажиллагааг шуудангийн ажилтан зохион байгуулна.