Барааны ангиллын код тодорхойлохтой холбоотой гомдол, маргаан

Барааны ангиллын код тодорхойлохтой холбоотой

гомдол, маргаан

Гомдол гаргах эрх:

16.1.Мэдүүлэгч нь өөрийнхөө эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

Гомдол гаргах журам, хугацаа:

17.1.Мэдүүлэгч гомдлоо дараахь журмаар гаргана:

17.1.1.гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;

17.1.2.гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;

17.1.3.гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд.

17.2.Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно.

17.3.Энэ хуулийн 17.2-т заасан хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдол гаргагчийн хүсэлтээр уг хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасны дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан нөхөн сэргээж болно.

 

Гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг.

Гаалийн хууль тогтоомжийг нийтэд мэдээлэх:

Гаалийн удирдах төв байгууллага гаалийн хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэрийг гаалийн харилцаанд оролцогчид болон нийтэд чөлөөтэй, үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэй.