АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Гаалийн ерөнхий газраас авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах чиглэлээр Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газраар үйлчлүүлэгч 54 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газарт зохион байгуулан ажиллаа.
✅Уг арга хэмжээг нээж Гаалийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оны “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Гаалийн байгууллагаас 5 зорилтын хүрээнд 16 арга хэмжээ бүхий “ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.