Монголтранс ГХБүс

Манай компани байгуулагдаад 28 жил болсон ба 60 гаруй ажилчидтай, Бээжин, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар, Замын-Үүдэд өөрийн төлөөлөгчийн газартай. 

Манай хамт олон тээвэр зуучлалын үйлчилгээг чанарын өндөр түвшинд хурдан шуурхай явуулан үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж ажиллаж байна. Бид кран, салбар зам барин ашиглалтанд оруулж, өөрийн авто паркыг бүрэн шинэчлэн ажиллаж байна.

   Монголтранс компани нь Ази, Европ, Америк, Африкийн 70 гаруй ижил төрлийн үйлчилгээ явуулдаг компаниудтай амжилттай хамтран ажиллаж байна. 

  •     МТК-ийн үйлчилгээний ажлын гол цэг болох 53385м2 талбай бүхий өөрийн эзэмшлийн талбайтай.
  •    4285м2 бүхий Гаалийн хяналтын бүстэй. Чингэлэг, ачааны автомашин шалгах рентген байгууламжтай.
  •    24 цагийн харуул хамгаалалт, камерын нэгдсэн системтэй.
  •    Гаалийн зуучлалын үйлчилгээтэй. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэй. 
  •    Гаалийн Хяналтын Бүсэд  250 чингэлэгтэй ачаа авах боломжтой.
  •    0,4км, 0,39км урттай 2 төмөр салаа замаар өдөртөө нэг удаад 20-40 вагонтой ачаа хүлээн авах чадалтай өөрийн контейнер цогцолбортой. 
  •    Чингэлэгийн талбайд нэг  удаад 20-40 чингэлэгтэй вагон (нэг удаа краны замд багтах тоо) хүлээн авах хүчин чадалтай.
  •    32тн гүүрэн крантай, 3,5, 5 тонны даацтай авто погрузчик 2 ширхэг.
  •     Хүнд даацын NORTHBENZ автомашин 2 ширхэг, хүнд даацын FAW автомашин 1 ширхэг, автокран  2 ширхэг
  •     Электрон  50 тонны электрон пүү болон 500 кг-ын пүүтэй.
  •    Овор хэмжээ ихтэй уул уурхай болон ХАА-н машин механизм болон техникийг өөрийн хөлөөр нь буулгах зориулалтай өндөрлөсөн  1173 м2  бетон тавцантай.
  •     Бусад техник тоног төхөөрөмжөөр ААНБ, иргэдэд  үйлчилж интернэт болон Гаалийн автоматжуулсан “CAIS” системд холбогдон ажиллаж байна.

 

Хаяг: СХД, 20-р хороо, Толгойт /18103/, Товчооны зам-63,  Монголтранс ХХК

E-mail: mtc@mongoltrans.mn

Web:    www.mongoltrans.mn

            Факс: 70178819

           Утас: 99118734 Гүйцэтгэх захирал Б.Норолхоосүрэн

                     99118732 Дэд захирал Д.Дэлгэрбал