ГИААН-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан “Ханбогдкашимер” ХХК-ны албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар ГЕГ-ын ЭУХ-ын ГУБ В.Болормаа ГИААН-ын хөтөлбөртэй холбогдолтой эрх зүйн актууд, тус хөтөлбөрийн хэрэгжүүлж буй үе шат, туршлага зэргийг дэлгэрэнгүй танилцуулснаас гадна ГЕГ-ын даргын 2021.03.17-ны өдрийн А/118 тоот “Худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлын стандартыг хангасан аж ахуйн нэгжид гаалийн итгэмжлэл олгох журам” болон хавсралтуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Мөн ГЕГ-ын ЭУХ-ын ГУБ В.Болормаа танилцуулага хийхээс гадна дээр дурьдсан журмын хавсралтуудыг хэрхэн бөглөх талаар, цахимаар хэрхэн хүслэтээ илгээх талаар арга зүйн зөвлөмж, чиглэлийг дэлгэрэнгүй өгч ажиллаа. Түүнчлэн тус аж ахуйн нэгж өөрсдийн гаалийн бүрдүүлэлт хийхэд гардаг хүндрэлтэй асуудлуудыг ярилцаж гарч байгаа хүндрэлүүдээ тодорхой бичиж танилцуулахаар боллоо.