Авлига бол хил хязгаарыг давж, засаглал, эдийн засаг, нийгэмд нөлөөлж буй өргөн хүрээтэй асуудал юм. Дэлхийн банкнаас “Авлига нь дотоодын хөрөнгө оруулалтыг бууруулж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сааруулж, төрийн байгууллагын хэт зардлыг нэмэгдүүлж, төсвийн зардлын бүтцийг гажуудуулж эдийн засгийн хөгжилд саад учруулдаг” гэж тодорхойлжээ. Энэхүү бичвэрээр авлигатай тэмцэх, ялангуяа мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх (AML) салбарт үр дүнтэй арга хэмжээ авах хэрэгцээ шаардлагыг онцолж байна.
Авлига гэж юу вэ?
Авлига гэдэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлын үүднээс урвуулан ашиглах, ихэвчлэн хахууль болон албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх, баялгийг ашиглах зэрэг үйлдлүүдээр илэрч байдаг. Дэлхийн банк авлигыг “төрийн албан тушаалыг хувийн ашиг сонирхлын үүднээс урвуулан ашиглах явдал” гэж тодорхойлж, эрх мэдлээ хууль бус зорилгоор урвуулан хувьдаа ашигладаг гэж онцолдог. Үүнтэй адил Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага (OECD) авлигыг “олон улсын бизнесийн хүрээнд өргөн тархсан гаж үзэгдэл” гэж тодорхойлдог бөгөөд энэ нь хууль бус үйл ажиллагаа, тухайлбал хөрөнгө шамшигдуулах, бусдад нөлөөлөх зэрэг өргөн хүрээг хамруулан ойлгодог. Эдгээр тодорхойлолтууд нь авлигын гол шинжүүдийг тусгасан хэдий ч эдгээрээс өргөн хүрээтэй, тодорхой бус хэвээр байгаа тул өөр утга агуулгаар тайлбарлагдах боломжтой байсаар байна.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) нь авлигын талаарх стандартчилсан, дэлхий нийтийн тодорхойлолт дутмаг байгаа нь улс орнуудын авлигын талаарх ойлголт, хандлагыг уялдуулах гэж оролдох үед “хууль эрх зүй, криминологи, улс төрийн асуудлууд”-аас үүдэлтэй гэж тэмдэглэжээ. Энэхүү уян хатан байдал нь авлигатай тэмцэх арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг олгохоос гадна өөр өөр хууль эрх зүйн хүрээнд нэгдсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хүчин чармайлтыг хүндрүүлдэг.
Авлигын гол шалтгаанууд
Авлигын талаар бүх нийтээр тогтсон нэг тодорхойлолт байдаггүйтэй адил авлигын үндэс суурь цорын ганц биш. Авлигын шинжтэй үйл ажиллагааг өдөөж буй хүчин зүйлүүд нь улс төр, эдийн засаг, нийгмийн орчноос үүдэлтэйгээр харилцан адилгүй байдаг. Энэхүү ээдрээтэй байдал нь авлигын асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй болгодог, учир нь энэ нь ихэвчлэн тодорхой эх сурвалжаас илүүтэйгээр олон тооны шалтгаан нөхцөлөөс үүдэлтэй байдаг. Гэсэн хэдий ч, авлигатай тэмцэх агентлагууд, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (FATF) болон Transparency International зэрэг дэлхийн стандарт тогтоогчид авлигын шинжтэй үйл ажиллагаанд давтагдах хэд хэдэн нийтлэг шалтгааныг тодорхойлсон. Эдгээр шалтгаануудад:
• Муу засаглал: ФАТФ-ын үзэж байгаагаар төрийн байгууллагуудын хариуцлага, үйл ажиллагааны ил тод байдал дутмаг байгаа нь авлигын үйл ажиллагаанд таатай орчныг бүрдүүлдэг.
• Эдийн засгийн хүчин зүйлс: “Транспэрэнси Интернэшнл” байгууллага ялангуяа эдийн засгийн боломж хязгаарлагдмал бүс нутгуудад ядуурал, ажилгүйдлийн түвшин өндөр байх нь хувь хүмүүсийг авлигын үйл ажиллагаанд татан оролцуулдаг болохыг онцолж байна.
• Хууль эрх зүйн орчин сул: Тус байгууллага 2023 оны жилийн тайландаа хууль тогтоомж, хэрэгжилт хангалтгүй байгаа нь авлигыг өдөөж буй чухал хүчин зүйл мөн гэж тодорхойлсон.
• Улс төрийн нөлөөлөл: Авлигатай тэмцэх янз бүрийн байгууллагууд улс төрийн нөлөөлөл нь авлигыг хэрхэн хурцатгадаг талаар ярилцдаг, ялангуяа улс төрийн зүтгэлтнүүд эрх мэдэл, хяналтаа хадгалахын тулд авлигын үйл ажиллагаа явуулах үед. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) “Авлига ба харьцуулсан улс төр” хэмээх эрдэм шинжилгээний эх сурвалждаа энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг.
Авлигын төрлүүд
Авлигын илрэн гарах хэлбэрүүдийг ойлгох нь үр дүнтэй засаглал болон дагаж мөрдөх тогтолцоог /compliance/ бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Авлигын хэд хэдэн нийтлэг төрлүүд байдаг. Үүнд:
• Хахууль /Bribery/: Албан тушаалтан болон эрх мэдэл бүхий бусад хүний үйлдэлд нөлөөлөхийн тулд үнэ цэнтэй зүйлсийг санал болгох, өгөх, авах, хүсэх.
• Завших /Embezzlement/: Өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд эд хөрөнгийг завших, үүнд төрийн албан хаагчид болон ажилчид ихэвчлэн оролцдог.
• Залилан /Fraud/: Шударга бус эсвэл хууль бусаар ашиг олох зорилготой хууран мэхлэлт, үүнд баримт бичиг, санхүүгийн тайланг хуурамчаар үйлдэх зэрэг үйлдлүүд орно.
• Непотизм /Nepotism/: Ажилд томилох, албан тушаал дэвшүүлэх зэрэгт хамаатан садан, ойр дотнын найз нөхдөдөө давуу байдал үүсгэж, ажлын байран дахь шударга ёсыг алдагдуулдаг.
• Хахууль /Kickbacks/: Худалдан авах ажиллагааны үйл явц, эсвэл засгийн газрын гэрээтэй холбоотой гүйлгээг хөнгөвчлөх үүднээс хэн нэгэнд төлбөр, мөнгө өгөх зэрэг
Санхүүгийн гэмт хэргийн арга техник улам боловсронгуй болж байгаа хэдий ч “уламжлалт” авлигын хэргүүд гарсаар байна. Үүний нэг жишээ нь 2024 оны 6-р сард гадаадын засгийн газраас алтан гулдмай агууламж бүхий бэлэг хүлээн авсан хэрэгт буруутгагдаж байсан АНУ-ын сенатор асан Менендестэй холбоотой үйлдэл юм. Энэ нь авлигын “уламжлалт” хэлбэрүүдийн аль алиныг нь үл мэдэгдэх технологи, мөнгөн тэмдэгтээр удирддаг шинэ аргуудыг үргэлжлүүлэн хянах шаардлагатай байгааг онцолж байна.
2024 оны Нийцлийн төлөв байдлын вэбинар дээр хэлэлцүүлэгт оролцогч Дэвид Хамилтон авлига болон түүнийг тойрсон дүрэм журам шинэ сорилтод хэрхэн дасан зохицож байгааг тэмдэглэв.
Авлига ба мөнгө угаах гэмт хэргийн хоорондын хамаарал
Төрийн албан тушаалтан эсвэл хувь хүмүүс авлигын үйл ажиллагаанд оролцохдоо ил тод ашиглах боломжгүй мөнгө, хөрөнгөө эргэлдүүлж ашиг хүртдэг. Эндээс мөнгө угаах гэмт хэрэг гарч ирдэг бөгөөд энэ нь гэмт хэрэгтнүүдэд эдгээр хууль бусаар олсон орлогыг цэвэрлэж, нуун дарагдуулах боломжийг олгож, эрх баригчдад уг хөрөнгийн гарал үүслийг тодорхойлоход хүндрэл учруулдаг. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох нь авлигатай тэмцэхэд чухал ач холбогдолтой бөгөөд гэмт хэрэгтнүүдийн ашиг орлогыг хурааж, бохир мөнгийг нуун дарагдуулсан хэрэгт холбогдсон хүмүүсийг яллах боломжийг олгодог гэдгийг онцолж байна.
Мөнгө угаахтай тэмцэх 6-р удирдамжийн (6AMLD) дагуу авлига нь мөнгө угаах гэмт хэрэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд энэ нь хууль бус хөрөнгийг бий болгодог үндсэн гэмт хэргийн нэг мөн гэж тодорхойлжээ.
Мөнгө угаахтай тэмцэх 6-р удирдамжид дараах 22 зөрчлийг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоо хамааралтай гэж үзсэн:
1. Зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцох
2. Хүний наймаа болон цагаачдын хууль бус наймаа
3. Бэлгийн мөлжлөг
4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус худалдаа
5. Хууль бус зэвсгийн наймаа
6. Хулгайлсан эд зүйлийн наймаа
7. Авлига
8. Хүн амины болон бие махбодод хүнд гэмтэл учруулах (GBH)
9. Луйвар
10. Хуурамч мөнгөн тэмдэгт
11. Бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдэх, хулгайлах
12. Байгаль орчны гэмт хэрэг
13. Хүн хулгайлах, барьцаалах
14. Хулгай, дээрэм
15. Хууль бусаар хил нэвтрүүлэх
16. Шууд болон шууд бус татвартай холбоотой гэмт хэрэг
17. Сүрдүүлж мөнгө салгах, авах /Extortion/
18. Бичиг баримт хуурамчаар үйлдэх
19. Хулгай
20. Кибер гэмт хэрэг
21. Терроризм
22. Дотоод худалдаа, зах зээлийн манипуляци
Авлигын гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогыг олж тогтоох нь, түүнийг хураан авахад болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (AM/CTF) арга хэмжээнд маш чухал юм. Санхүүгийн хориг тавих арга хэмжээ авах байгууллага (FATF) үнэлгээндээ улс орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоор авлигатай тэмцэх чадавхыг үнэлж, мөрдөн байцаалт, авлигатай холбоотой гэмт хэрэгтэй холбоотой эд хөрөнгийг хураах зэрэгт анхаарлаа хандуулдаг.
Үүнийг улс орнууд авлигатай холбоотой AML/CTF хүчин чармайлт гаргахыг уриалсан 32 дугаар зөвлөмжид онцлон тэмдэглэсэн болно. Авлига авсан албан тушаалтнууд хууль бус хөрөнгийг угаахаас зайлсхийхийн тулд ил тод байдал, сайн засаглал, үр ашигтай шүүхийн тогтолцоог чухалчилж байна. “Эдгээр салбар дахь томоохон сул тал, дутагдал нь авлигын эсрэг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад учруулж болзошгүй” гэж ажиглагчид тэмдэглэжээ.
Эх сурвалж: https://complyadvantage.com/