Гаалийн ерөнхий газрын байцаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг татаж, тус байгууллагын удирдлагын зүгээс 11 байцаагчийг АТГ-т шалгуулахаар хандаад буй.
Гэтэл өчигдөр /2024.11.27/ орой цахим орчинд АТГ-аас Гаалийн Ерөнхий газрын байцаагч нарын гэрт нэгжлэг явуулж байгаа тухай мэдээлэл цацагдсан.
Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад “Өчигдөр тийм ажиллагаа явагдаагүй, худал” гэх хариултыг өглөө.
Харин удирдлагуудынх нь шалгуулахаар хандсан мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
Гаалийн байцаагч нарын хөрөнгийн мэдээллийн тухай “Сард 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч Land cruiser 200, Lexus 570 унаж, хоёр давхар тансаг зэрэглэлийн хауст амьдарч, хамгийн үнэтэй брэнд, цагаар гангарч, улирал бүхэн гадагшаа явж казино тоглож байгаа” хэмээн ergelt.mn сайт анх хөндөж олон нийтэд хүргэсэн билээ.
Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа бидэнд өгсөн ярилцлагадаа, “Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй” хэмээсэн байдаг.