Улаанбаатар хот дахь гаалийн газарт 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх М.Гансувд Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар, Бүрдүүлэлтийн цахим төвийн эрх бүхий албан тушаалтнуудын дунд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудал”-аар сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Улсын ерөнхий прокурорын 2021 оны А/77 дугаар тушаалаар батлагдсан “Эрх зүйн хэлбэрийн загвар, жагсаалт” болон цаашид анхаарах асуудлын талаар анхаарулга зааварчилгаа өгөв