Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас “ Улсын хилээр нэвтрүүлж буй бэлэн мөнгө түүнтэй адилтгах төлбөрийн бусад хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байх’’ талаар өдөрлөг зохион байгууллаа.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх  албанаас “ Улсын хилээр нэвтрүүлж буй бэлэн мөнгө түүнтэй адилтгах төлбөрийн бусад хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байх’’ талаар зорчигчдод зориулсан ухуулга, сурталчилгааны ажлын хүрээнд ӨДӨРЛӨГ зохион байгууллаа.

       Өдөрлөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 04-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь гаалийн газрын төв байранд Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. Солонго, Улаанбаатар хот дахь гаалийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г. Болортуяа, Гаалийн бүрдүүлэлтийн албаны дарга Н. Уранчимэг, Гаалийн хяналт шалгалтын албаны дарга Б. Мөнхбат нар оролцож, Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны дарга Д. Гантуг нээж үг хэлэв.

      

    

       Өдөрлөгөөр Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч  О. Отгонгэрэл, Т. Амаржаргал нар Улсын хилээр нэвтрүүлж буй бэлэн мөнгө түүнтэй адилтгах төлбөрийн бусад хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байх талаар тухайн гаалийн хяналтын бүсүүдэд ажиллаж байгаа 14 гаалийн улсын ахлах байцаагч, 102 гаалийн улсын байцаагч нар болон төрийн үйлчилгээ авч буй гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд санамж бичгийг тарааж товч мэдээлэл өгөв.

Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд 81 аж ахуйн нэгж байгууллага, 203 иргэн, 74 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нар хамрагдав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *