“ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТЭЭВЭРЛЭГЧ, ТЭЭВЭР ЗУУЧ БАЙГУУЛЛАГУУДЫН 120 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
Монгол Улсын Засгийн газраас татварын хууль тогтоомжийг шинэчилж, боловсронгуй болгох зорилт дэвшүүлсний дагуу ГЕГ-аас 2025 оны нэгдүгээр сарын 22-ноос 31-ний өдрүүдэд “ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдвээр нийт 5 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Өнөөдөр гаалийн тээвэр зууч болон гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч байгууллагуудад зориулсан хоёр дахь хэлэлцүүлэг Улаанбаатар хотын гаалийн газрын 7 давхрын хурлын танхимд боллоо. Тус хэлэлцүүлэгт гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч болон тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 90 байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцож Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албаны татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээл, цаашид шинэчлэх, боловсронгуй болгох эрх зүйн зохицуулалтын талаар санал, бодлоо илэрхийллээ.
Дараагийн хэлэлцүүлгүүд хуваарийн дагуу үргэлжлэх тул иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч та бүхнийг идэвхтэй хамрагдахыг УРЬЖ БАЙНА.
Мөн татварын хууль тогтоомжийг шинэчлэх асуудлаар цахим хэлбэрээр санал авч байгаа тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.
Views:
1