“Цахим Монгол” Үндэсний хөтөлбөр, “Монгол Улсын алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Цахим засаг” арга хэмжээ, “Цахим гааль” ажлын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хяналт бүрдүүлэлтэнд зарцуулагдах цаг хугацааг багасгах зорилтын хүрээнд УБГГ-ын даргын 2024 оны А/15 дугаар тушаалаар байгууллагдсан ажлын хэсэг батлагдсан төлөвлөгөөний дагуу Япон улсаас импортлогдож байгаа БТКУС-ын 8703 дугаар зүйлд хамаарах автомашины гаалийн мэдүүлгийг гаалийн байгууллагаас хэвлэхгүй болгох ГУАБ, ГУБ-ын ажлын ачааллыг бууруулах зорилгоор тус ажлыг хийж гүйцэтгэсэн.
Импортын бараа эргэлт, гаалийн байгууллагын ачаалал нэмэгдэж байгаатай уялдуулан Япон улсаас импортлогдож байгаа БТКУС-ын 8703 зүйлд хамаарах суудлын зориулалтай автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид цаасаар хэвлэх ажлыг цахимжуулах гарцыг эрэлхийлсэн судалгааг ГЕГ-ын Мэргэжлийн Зөвлөлийн Хуралд танилцуулж уг судалгаа дэмжигдэж 2025 оны 01-р сарын 01-ээс хэрэгжүүлэхээр болсон.
Уг автомашины гаалийн мэдүүлэг хэвлэхгүй болсоноор: