Уулзалт зохион байгуулав

Монгол улсад шинэ үеийн Гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 111 жилийн ойг угтан Улаанбаатар хотын гаалийн байгууллагаас зохион байгуулж буй “БҮТЭЭМЖИТ УЛААНБААТАР-111” хөтөлбөрийн хүрээнд тээвэр зуучийн байгууллагууд болон иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж “Импортын бараа бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, эрүүл ахуй, чанар, стандартыг хангаж ажиллахад анхаарах асуудал” сэдэвт уулзалт, сургалтыг зохион байгууллаа.