“ЦАХИМ ГААЛЬ” ӨДӨРЛӨГ

Гаалийн цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй цахим үйлчилгээний системүүдийн сургалт, мэдээлэл зөвлөмж өгөх, системийг илүү хялбар, хэрэглэгчдэд таатай болгохоор сайжруулалт хийхийн тулд хэрэглэгчдийн санал хүсэлтийг авах “ЦАХИМ ГААЛЬ” өдөрлөг зохион байгуулахаар боллоо.
Өдөрлөгийн үеэр гаалийн цахим үйлчилгээний гааль.мн систем, гэрээ бүртгэлийн нэгдсэн систем, экспорт, импортын мэдэгдэл гэрчилгээний цахим систем, тусгай зөвшөөрлийн цахим систем зэрэг системүүдийн танилцуулга, зөвлөмж, санал хүсэлт авахаас гадна доорх сургалтууд явагдана.

Хөтөлбөр:
10:30 – Экспортын гэрээ бүртгэх сургалт
11:00 – Импортын мэдүүлэг нөхөн бичих сургалт
11:30 – Экспортын мэдүүлэг нөхөн бичих сургалт
12:00 – Лавлагаа, тодорхойлолт авах, зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг нөхөн бичих сургалт
Тоон гарын үсгийн олголт хийнэ.
Өдөрлөг 2023-03-30-ны өдрийн 10-13 цагийн хооронд Улаанбаатар хот дахь гаалийн газрын байранд болно.