ГЕГ 2022 оны гүйцэтгэлээ 570 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ

Улсын төсвийн гаалийн орлогын 2022 оны төлөвлөгөөний биелэлтийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар Гаалийн байгууллага нь 2022 онд тодотголоор 4.1 их наяд төгрөг Улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. 

Гаалийн байгууллага нь 4669.0 төгрөг төвлөрүүлж 113.9 хувийн гүйцэтгэлтэйгээр, 570.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлтэй гарлаа.

Орлогын гүйцэтгэлийг өнгөрсөн онтой харьцуулбал нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 1160.8 тэрбум төгрөгөөр 33.1 хувиар өссөн байна. Үүнээс:

  • Гаалийн албан татвар 349.1 тэрбум төгрөг,
  • Нэмэгдсэн өртөгийн албан татвар 820.7 тэрбум,
  • Архи, дарсны онцгой албан татвар 15.2 тэрбум төгрөг, 
  • Тамхины онцгой албан татвар   10.9 тэрбум төгрөг,
  • Суудлын автомашины онцгой албан татвар  79.2  тэрбум төгрөг,
  • Өөрийн орлого 9.7 тэрбум төгрөг,
  • Автобензин, дизелийн түлшний албан татвар 2.8 тэрбум төгрөг,
  • Хураамжийн орлого 22.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн.

Харин автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар 152.2 тэрбум төгрөг, экспортын орлого 18 сая төгрөгөөр тус тус буурсан байна.

Эх сурвалж: ГЕГ