Хурал зохион байгуулав

УБГГ-ын ГУАБ, ГУБ нарт зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтнууд зөрчлийн хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн зөрчлийн материалд Нийслэлийн прокурорын газраас төлөвлөгөөт шалгалт хийсэн үр дүнг танилцуулах хурал 2022 оны 11 сарын 11-ны өдөр боллоо. Хурлаар шалгалтын үр дүнг дэлгэрэнгүй танилцуулж эрх бүхий албан тушаалтануудад зөрчлийн хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гаргаж байгаа нийтлэг алдааны тухай ярилцав.

Мөн ГХУСАЗЗ-ын ахлах мэргэжилтэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд анхаарах асуудлаар мэдээлэл хийв.