ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ

Огноо: 2022.10.31

  1. Түрээслүүлэх талбайн танилцуулга

ТӨБЗГ-ын 2020 оны “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай” 51 дүгээр тогтоолыг үндэслэн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 1 дүгээр давхарт 16,4 мкв талбайд Гаалийн зуучлагч 2 аж ахуй нэгжид түрээслүүлэх тул оролцох сонирхолтой аж ахуй нэгж байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд урьж байна.

  1. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Сонгон шалгаруулалт авах эцсийн хугацааБүрдүүлсэн материалыг битүүмжилсэн хэлбэрээр албан бичгийн хамт 2022 оны 11 сарын 10 -ны өдрийн 09 цаг 30минут хүртэл хүлээн авна.
Материал хүлээн авах хаягУлаанбаатар хот дахь гаалийн газрын 1 дүгээр давхарт бичиг хэргийн ажилтан хүлээн авна.
Материал нээх хугацаа2022 оны 11 сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутанд УБГаалийн газрын 7 давхарт хурлын зааланд
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ  1 мкв талбайн доод үнэ 25000 /Хорин таван мянга/ төгрөг байна
Тусгай зөвшөөрөл шаардах эсэхГаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж оролцоно.
              Гаалийн зуучлагч байгуулллагын бүрдүүлж ирүүлэх материалАж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулсан байх Тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 2020, 2021 онд Гаалийн хууль, дүрэмж журам зөрчсөн эсэх лавлагаа Сонгон шалгаруулалтанд тавьж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрч оролцох хүсэлтийг албан бичгээр Санхүүгийн чадавхийг нотлох баримт: Сүүлийн 2 жилээр баталгаажуулсан санхүүгийн тайлан Харилцагч банкны тодорхойлолт /хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн өргүй/ Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөргүй лавлагаа ирүүлэх Ажиллах хүчний мэдээлэл: мэргэжлийн диплом, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийн үнэмлэх, сунгалтыг нотариатаар батлуулсан байх Түрээслэх үнийн санал /2 суудалд схемлэн тус бүрээр санал ирүүлэх/
  1. ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ТАЛБАЙН МЭДЭЭЛЭЛ: Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Улаанбаатар хот дахь гаалийн газар дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар бүртгэх хугацаа, талбайн талаарх мэдээллийг УБГГ-ын 21-253737 утсаар болон https//ub.customs.gov.mn// цахим хуудаснаас авна уу.

Хаяг: БГД-ийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж өөрийн байр

Утас: 21-253737