УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР КОРОНА ВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР КОРОНА ВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 31-нээс эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины халдварт өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот дахь Гаалийн Газар Ажлын хэсэг байгуулж дараах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Газрын даргын 2019 оны А/04 дүгээр тушаалаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл 2020.01.27-ны өдөр газрын хурлын өрөөнд хуралдаж, нийт албан хаагчдын шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар тодорохой арга хэмжээ ажиллахаар болов. Үүнд:

УБГГ-ын төв байр, гаалийн хяналтын бүс, гаалийн баталгаат бүс, тусгай бүс, гаалийн салбар, татваргүй барааны дэлгүүрүүдэд албан хаагч бүрт амны хаалт, ариутгагч бодис, нэг удаагийн бээлий зэргийг тараасан.

ДЭМБ-аас  коронавирсээс сэргийлэх дараах 10 зөвлөмжийг ажилтан албан хаагчиддаа хүргэсэний дагуу ажиллаж байна:

  • Гэрээс гарахдаа заавал бээлий өмсөх. Олон нийтийн газар, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлий өмсөх. Гэртээ ирээд олон нийтийн газраар өмссөн бээлий хувцсаа тогтмол угааж ариутгах.
  • Гадуур олон нийтийн газраар явахдаа хэн нэгэнтэй гар барьж мэндлэхгүй байх, гараа угаалгүй нүүр ам, нүдээ нухлахгүй байх. Гараа бүлээн усаар савандан угааж хатаасны дараа бээлийгээ өмсөх.
  • Амны хаалтыг 2 цаг тутам тогтмол сольж зүүх.
  • Олон нийтийн газраар явахаас зайлсхийх, бусадтай харилцахдаа хагас метр зайнаас ярилцах, ханиалгаж буй хүмүүст маск зүүхийг сануулах.
  • Гэр болон гал тогоо, ариун цэврийн өрөөнд тогтмол цэвэрлэгээ хийж гарын алчуурыг хатааж хэрэглэж. Ажлын байранд нэг удаагийн цаасан алчуур,хатаагч хэрэглэх.
  • Хаалга шатны бариул, гар утас, компьютерын гар,хулгана зэргийг тогтмол ариутгагч бодисоор угааж ариутгах, хаалга онгойлгохдоо аль болох бариул барихгүйг хичээх, бээлий өмсөх.
  • Хооллохдоо өөрийн аяга таваг, халбага сэрээг хэрэглэх.Халдварт өвчин дэгдсэн үед гадуур хооллох болон нэг тавагнаас хуваалцаж иддэг ази хоолны газарт үйлчлүүлэхгүй аль болох гэртээ хооллох.
  • Ямар ч тохиолдолд амьд амтан, загас зэргийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.
  • Гэр болон албан өрөөндөө агаарын солилцоог тогтмол хийх
  • Ханиалгах, халуурах зэрэг зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах

Байгууллагын дотор, гадна хананд урьдчилан сэргийлэх анхааруулга байршуулсан:

Үйлчилгээний ажилчдад ДЭМБ-аас гаргасан Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг танилцуулан, цэвэрлэгээ үйлчилгээнд ариутгалын уусмалыг зөв хэрэглэх, хадгалах талаар заавар зөвлөгөө өгч яриа хийв.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *