Туушин ГХБүс

Туушин компаний Гаалийн хяналтын бүсийн танилцуулга

 

Байгуулагдсан он:1996

Нийт талбай: 3,5 га

Төмөр зам: 703 м

Ажилчдын тоо:44

Хяналтын бүс: 4420м2

    

        1996 онд Олон улсын тээвэр зуучийн Туушин ХХК нь өөрийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутагт 3,5 га газар өөрийн бодит үйл ажиллагаа, үйлчилгээгээ явуулах зориулалт бүхий салбар төмөр замтай, чингэлэг, вагон ачиж буулгах кран болон бусад ачиж буулгах машин механизм, тээврийн хэрэгсэлээр  бүрэн тоноглогдсон, гаалийн батгалгаат агуулах бүхий ачиж буулгах цогцолборыг барьж ашиглалтанд оруулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

            Энэ хугацаанд үйлчлүүлэгчиддээ вагон, чингэлгээс ачааг буулгах, ачих, авомашинд ачих, буулгах,ачааны баглаа боодол хийх чингэлгийн ачааг гаалийн үзлэгт оруулан хүлээн авагчид нь олгох ачааг нь хүлээн авагчийн хүссэн газарт хүргэж өгөх, ачааг гаалийн баталгаат агууллахад хадгалах зэрэг үйлчилгээнүүдийг түргэн шуурхай гүйцэтгэсээр ирсэн.

2005 оноос эхлэн хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ олон газар явуулж хүндрүүлэх, тэдний цагийг гарздахгүй байх үүднээс “НЭГ ЦЭГЭЭС ҮЙЛЧЛҮҮЛЭХ”  үйлчилгээг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч ачаагаа авахдаа ачааны бичиг баримтаа авах,гаалийн бүрдүүлэлт хийлгэх, гаальд ачаагаа үзүүлэх, авто машин, кранаар үйлчлүүлэх зэрэг цогц үйлчилгээг нэг дор хийлгэж байна.

Тээвэр үйлчилгээний цогцолборын зорилго

 

  1. Ачааны терминалийн” НЭГ ЦЭГ”-ийн иж бүрэн үйлчилгээгээр шуурхай, найдвартай үйлчлэх
  2. Ашигт ажиллааны түвшинг нэмэгдүүлэн материаллаг бааз бий болгон өргөжүүлэх

 

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. Импортоор ирсэн ачааг эзэнд нь олгох
  2. Экспортын ачааг илгээх
  3. Автомашин, Автоачигч, Авто болон гүүрэн кранаар үйлчлэх
  4. Авто паркийн үйл ажиллагаа явуулах
  5. Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ үзүүлэх
  6. Агуулах, чингэлэг түрээсийн үйлчилгээ

Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх