Бүтэц


 

Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх алба

Гаалийн зөрчлөөс урьчилан сэргийлэх, гаалийн зөрчлийг илрүүлэх, зогсоох эрүүгийн шинжтэй үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулах, захиргааны хэрэг бүртгэх, хууль хяналтйн байгууллагтай хамтран ажиллах, албаны ГУАБ, ГУБ нарыг удирдан зохион байгуулах.

Санхүү аж ахуйн алба

Төсвийн орлого, зарлагын төлөвлөлт, зарцуулалтанд хяналт тавин санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулаж, аж ахуйн үйл ажиллагааг хэвийн явуулах.

Гаалийн хяналт шалгалтын алба

Улаанбаатар хот дахь гаалийн газарын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын үйл ажиллагааг зохион байгуулах.

Гаалийн бүрдүүлэлтийн  алба

Улаанбаатар хот дахь гаалийн газарын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн татвар, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах.

Захиргааны алба

Гаалийн байгууллагын зорилт, чиг үүргийг Улаанбаатар хот дахь гаалийн газарт хэрэгжүүлэхэд захиргаа, хүний, сургалтын асуудлыг хариуцан зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэх, газрын үйл ажиллагааны хэвийн, шуурхай байдлыг хангах.

Эрсдлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн  алба

Гаалийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг нэврүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гаалийн байгууллагын орчны судалгаа хийх, гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулах, удирдах, чиглүүлэх.