Ачаа тээш ГХБүс

Ачаа тээш  Гаалийн Хяналтын Бүсийн  товч танилцуулга

УБТЗ-н Зорчигч тээврийн төвийн тээшийн тасгийн эзэмшлийн 180 м2 талбайн 11м2 талбайд Ачаа тээшин дэх Гаалийн Хяналтын Бүсийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.   ГЕГ-н даргын  2017 оны 12-р сарын 19-ний А/284 тоот тушаалын дагуу төрөл бүрийн барааны зориулалтаар Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааны хугацааг 3 жилээр  сунган ажиллаж байна.

“УБТЗ-ийн Зорчигч тээврийн төв”-ийн тээшийн тасагт:

1.Импортын

2.Экспортын гэсэн 2 хэсэгтэй.

Хаяг: УБ хот, БГД,2-р хороо, Тээвэрчдийн гудамж

Утас:21-244390, 21-252170

Тус Гаалийн хяналтын бүс нь 2019 оны 01 сарын 10-ны өдөр УБГГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Солонготой “Гаалийн хяналтын бүс ажиллуулах тухай” гэрээ байгуулан  ГЕГ-н даргын 2016 оны А/44 тушаалаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”  болон Монгол Улсын стандарт  “Ачааны терминал ангилал ба нийтлэг шаардлага” /MNS 5832:2007/ -ын шаардлагыг ханган ажиллаж  байна. 2019 оны 01 сарын 10 нд УБГГ-тай ГХБ ажиллуулах тухай гэрээ байгуулсан.

Ачаа тээш ГХБ – ИМПОРТ

Импортын хэсэгт удирдлагаас хуваарилсан хуваарийн дагуу ГУАБ-1, хяналт шалгалтын ГУБ-2, экспортын хэсэгт ГУАБ-1, хяналт шалгалтын ГУБ-2 бүрэлдэхүүнтэйгээр гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.

Тус Гаалийн хяналтын бүсэд бүрдүүлэлт хийгдэж байгаа импорт, экспортын барааг Стандарт хэмжил зүйн газраар баталгаажсан “Механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалт”-ын 17558 тоот гэрчилгээтэй Электрон жингээр жигнэн  зохих журмын дагуу бүрдүүлэлт хийж байна.

Электрон жин             2т

Загвар:                         ХК-3190

Баталгаажсан огноо   2018 оны 02 сарын 13-ны өдөр

 

Хяналтын Камерын талаар: Улаанбаатар тээш худалдааны төвийн тээшний хэсэгт хяналтын камерийг 2015 оны 11 сарын 04-ны өдөр MLC ХХК-тай байгуулсан 15/26 тоот гэрээний дагуу суурилуулсан.

Ачаа тээш ГХБ – ЭКСПОРТ

 

         УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн Олон улсын  тээшээр экспортоор гарч буй ачаа тээш болон УБ өртөөний зам паркийн 14,15-р замаар  гаалийн бүрдүүлэлтийн  350 горимоор  БНХАУ руу экспортонд гардаг рапс, овьёос, гурвалжин будаа   зэрэг барааны хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явагддаг болно. УБТЗ-н зүгээс УБ өртөөний 14, 15-р замуудыг гаалийн хяналт шалгалт хийх, тухайн вагоны хяналтын лац ломбо солиход зориулж албан ёсоор чөлөөлж, Гаалийн улсын байцаагч нарын  Улаанбаатар өртөөний зам парк дээр ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааврыг баталж өгсөн. Уг зааврын дагуу Гаалийн улсын ахлах байцаагч, Гаалийн улсын байцаагч нарыг гаалийн хяналт шалгалтанд гарах бүрт   ээлжит бус давтан зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж, УБТЗ-н аюулгүй ажиллагааны зааврыг мөрдүүлэн ажиллаж байна.

 

ГХБ-д нэмэгдэж байгаа 14, 15-р замыг хамарсан талбайн:

Өргөний хэмжээ 14,3 м 

Уртын хэмжээ    326 м.