ГБА Бридж ХХК

  Бридж ХХК-ны Гаалийн баталгаат агуулах нь Бридж грүппын салбар компани болох Монгол Шуудан Транс ХХК-ний нэр дээр 2007 оноос эхлэн Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааг тогтмол эрхэлсээр ирсэн ба 2014 онд компаны ТУЗ-ын шийдвэрээр Бридж ХХК-ны нэр дээр шилжүүлж үйл ажиллагааг бүрэн хариуцах болсон. Гаалийн баталгаат агуулах нь   БЗД 14 хороо Энхтайваны өргөн чөлөөнд байрлах өөрийн эзэмшлийн 1265 м2 талбай бүхий байранд автомашины  (дулаан нээлттэй) гаалийн баталгаат агуулахыг Монгол улсын гаалийн хууль тогтоомжын дагуу  үйл  ажиллагааг тогтмол эрхэлж хувь хүмүүс болон албан байгууллагуудтай байнгын түншийн холбоо тогтоож чадсан билээ.

  Дээрх Гаалын баталгаат агуулах нь нийт 45 автомашины багтаамжтай, нэгдсэн дулааны сүлжээнд холбогдсон, үндсэн болон аюулын гарц бүхий 2 хаалгатай, галын аюулгүй байдал, хяналтын камер, 24 цагын харуул хамгаалалтаар бүрэн хангагдсан  ба жилд  дундажаар 300 автомашин орж гардаг бөгөөд  гаалын баталгаат агуулах хариуцсан эрхлэгч, туслах ажилтаны хамт агуулахад  орж гарч байгаа автомашиныг хянаж, бүртгэл хөтөлж цаг тухай бүрт нь гаалийн мэдээ тайланг гаргаж өгч байна.

Бусад танилцуулгыг хавсралтаар хүргэв.