ГБА Моннис

ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХ

Байршил: Баянгол дүүргийн , 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим концерн ХХК-ийн төв байранд байрлалтай /1920 м.кв талбай/

Тохижилт: Тусгаарласан төмөр бетонон хана, шалтай, байгалын болон зохиомол гэрэлтүүлэгтэй, энгийн агааржуулалттай, галын булан, гал унтраах багаж хэрэгсэлтэй, агуулах болон гаалийн ажилтны ажлын байртай болно.

Тоног төхөөрөмж: Интернэтэд холбогдсон, 24 цагийн харуул хамгаалалтын алба болон камержуулсан дохиоллын системээр тоноглогдсон гадна талбайн гэрэлтүүлэгтэй болно.

24 цагийн харуул хамгаалалтын алба хаагчидтай. Зөвхөн зөвшөөрөгдсөн автомашин, техник обьектэд нэвтрэх зөвшөөрөлтэй байдаг.

Агуулахын дотор болон гаднах гэрэлтүүлэгтэй, өдөр болон шөнийн гэрэлтүүлэгтэй болно.

1920 м.кв бүхий автомашин болон техник, тоног төхөөрөмж хадгалах зориулалттай агуулах нь төмөр бетонон хана, шалтай, агуулахын цонхнуудыг битүүмжилж хамгаалсан болно.

Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтэсээс олгосон “Ажлын байрны галын аюулгүй байдлын тухай” 73 дугаар дүгнэлттэй, гал унтраах багаж хэрэгслээр хангагдсан.

УМХЕГ-аас хийсэн шалгалтын дагуу машин, механизмын худалдааны баталгаат агуулах нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан тухай дүгнэлттэй.

Гаалийн баталгаат агуулахад нэвтрэхэд агуулахын хаягжилт, тусгаарласан бүс, машин, механизмын бүртгэлийн хаягжилт хийгдсэн, тэдгээрийг хоорондын зай, зам талбайн аюулгүйн хэмжээг баримтлан байрлуулсан болно.