Прогресстранс ГХБүс

“ПРОГРЕСС  ТРАНС” ХХК нь 2002 оноос гаалийн хяналтын бүсээр зарлагдан  өнөөг хүртэл олон улсын тээврийн цогц шийдлийг хурдан шуурхай, өндөр гүйцэтгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн өндөр мэрэгшсэн үйлчлүүлэгч хамтран ажилладаг байгууллагынхаа итгэл найдварыг хүлээсэн туршлагатай хамт олон үйлчлэн ажиллаж байна.

Бид 900 машин байршуулах хүчин чадал бүхий  задгай болон асфалттай нийтдээ 22,652 м2 бүхий талбайтай бөгөөд задгай/гадаах талбай нь 400 машин багтаах хүчин чадалтай, 32 тонны даацтай гүүрэн кран, 369м төмөр зам, 1680 м2 бүхий гаалийн түр агуулах, Төмөр хашаагаар бүхэлдээ хамгаалагдсан хяналтын талбайн өнцөг булан бүрт камер суулгасан бөгөөд зарим шаардлагатай хэсгүүдэд өргөстэй төмөр тороор хашаандаа байрлуулсан ба 24 цагийн турш мэргэжлийн харуул хамгаалалтын алба ажиллаж байна.

Гаалийн түр агуулах

 

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, төвийн дулаанд холбогдсон 1680 м2 талбай бүхий нэг гол хаалга, бусад 3 хаалгатай бөгөөд 1500м2 болон 180м2 бүхий 2 хэсгээс бүрддэг.

  • Баркод болон дижиталаар нэвтрэх систем нэвтрүүлсэн
  • Захиалга авах, зохион байгуулах
  • Тэмдэглэл, сануулга, анхааруулга нэмэх боломжтой
  • Үйчлүүлэгчдийн төлбөрийн нэхэмжлэхийг автоматаар/программаар үйлдэгддэг
  • Бүхий л чухал тайлан, ирэлт, буцаалт, ачааг гаргах процесс нь талбай дээр өрнөдөг
  • Үйлчлүүлэгчид өөрсдийнхөө дансыг хянах, шалгах боломжтой
  • Үйлчлүүлэгч захиалгаа байршуулах боломж
  • Ачааны бэхэлгээ буюу савалгаатай холбоотой эвдрэл, гэмтэлийн гомдол нь менежерүүдрүү шууд автоматаар е-майлээр илгээгддэг
  • Талбайн мэдээллийн баазийг ашиглан гаалийн мэдүүлэгийг гүйцэтгэх боломжтой
  •  

Гаалийн ачиж буулгах талбай

Нийт 5280м2 бүхий ачиж буулгах талбайд мэргэжлийн өндөр чадвартай найрсаг хамт олон танд хурдан шуурхай үйлчилж байна. Мөн 4ш сэрээт өргөгч, 1ш чингэлэг тээвэрлэлт хийх зориулалттай даацын автомашин, 30ТН хүртэл өргөх чадалтай гүүрэн краны тусламжтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Нэг цэгийн үйлчилгээ

Тус Гаалийн талбай дээр байрлах оффист Гааль, Мэргэжлийн хяналт, Банк, Гаалийн бүрдүүлэлт буюу Импорт болон экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүхий л үйлчилгээ болон зөвлөгөө, Гаалийн мэдүүлгийн хэсгээр та бүхэнд үйлчилж байна.

Хаяг:         Улаанбаатар ХОТ               Улаанбаатар Вогзалаас нийт 5.7 км зайд оршино

                 Баянгол дүүрэг

                 Ш/Х 345 Монгол улс

                 ПРОГРЕСС ТРАНС өөрийн байр

Утас:        70171924

E-mailД    R.Enkhtuya@gmail.com