Монгол-экспресс ГХБүс

       

   “Монгол Экспресс” ХХК нь 1999 оны 2 сард байгуулагдсан ба салбартаа тэргүүлэгч компаний нэг юм.

          Олон улсын ISO 9001:2008 стандартыг  үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа. Дэлхийн 80 гаруй орны 200 гаруй тээвэр зуучлалын компаниудтай хамтран ажиллаж байна. Компаний үндсэн боловсон хүчний 80% нь тээвэр зуучлалын салбарт 10-аас дээш жил ажилласан тээвэр зохион байгуулалт, тээврийн менежментийн чиглэлээр мэргэшсэн ажилтнууд агаар, төмөр зам, далай болон авто тээврийн чанартай үйлчилгээг үзүүлдэг.

          Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гаалийн ерөнхий газрын даргын 2014/05/02-ны өдрийн №021734 албан тоотын дагуу гаалийн НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ- г явуулж эхэлсэн.

          “Монгол Экспресс” ХХК нь  өөрийн терминал дотроо 200 м2 бүхий (110 м2 нь задгай талбай, 90 м2 нь дулаан байр) гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ үзүүлж байна.

          Улаанбаатар хотод Улаанбаатар хот дахь  гаалийн газрын хяналтанд үйл ажиллагаа эрхэлдэг  ‘’Нэг Цэгийн Үйлчилгээ’’ бүхий өөрийн эзэмшлийн  “Ачиж буулгах цогцолбор”-той бөгөөд бүх төрлийн чингэлэг болон задгай ачаа, хүнд овортой ачааг хүлээн авч буулгах болон шилжүүлэн ачих хүчин  чадалтай.

       Улаанбаатар хот дахь  гаалийн газрын Гаалийн хяналт шалгалтын албаны  гаалийн улсын ахлах байцаагч-1, гаалийн улсын байцаагч-3, Гаалийн бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч-1 ажиллаж гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгэн ажилладаг.

Хаяг байршил утасны дугаар:

  Монгол улс,  Улаанбаатар хот 210628, Чингисийн өргөн чөлөө 17,  Виста Оффис 6/F

  T: +976.11.318329    F: +976.11.318125 
  Email : info@monex.mn   Web: www.monex.mn