УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР КОРОНА ВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.
БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 31-нээс эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины халдварт өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот дахь Гаалийн Газар Ажлын хэсэг байгуулж дараах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Газрын даргын 2019 оны А/04 дүгээр тушаалаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл 2020.01.27-ны өдөр газрын хурлын өрөөнд хуралдаж, нийт албан хаагчдын шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар тодорохой арга хэмжээ ажиллахаар болов. Үүнд:
УБГГ-ын төв байр, гаалийн хяналтын бүс, гаалийн баталгаат бүс, тусгай бүс, гаалийн салбар, татваргүй барааны дэлгүүрүүдэд албан хаагч бүрт амны хаалт, ариутгагч бодис, нэг удаагийн бээлий зэргийг тараасан.
ДЭМБ-аас коронавирсээс сэргийлэх дараах 10 зөвлөмжийг ажилтан албан хаагчиддаа хүргэсэний дагуу ажиллаж байна:
- Гэрээс гарахдаа заавал бээлий өмсөх. Олон нийтийн газар, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлий өмсөх. Гэртээ ирээд олон нийтийн газраар өмссөн бээлий хувцсаа тогтмол угааж ариутгах.
- Гадуур олон нийтийн газраар явахдаа хэн нэгэнтэй гар барьж мэндлэхгүй байх, гараа угаалгүй нүүр ам, нүдээ нухлахгүй байх. Гараа бүлээн усаар савандан угааж хатаасны дараа бээлийгээ өмсөх.
- Амны хаалтыг 2 цаг тутам тогтмол сольж зүүх.
- Олон нийтийн газраар явахаас зайлсхийх, бусадтай харилцахдаа хагас метр зайнаас ярилцах, ханиалгаж буй хүмүүст маск зүүхийг сануулах.
- Гэр болон гал тогоо, ариун цэврийн өрөөнд тогтмол цэвэрлэгээ хийж гарын алчуурыг хатааж хэрэглэж. Ажлын байранд нэг удаагийн цаасан алчуур,хатаагч хэрэглэх.
- Хаалга шатны бариул, гар утас, компьютерын гар,хулгана зэргийг тогтмол ариутгагч бодисоор угааж ариутгах, хаалга онгойлгохдоо аль болох бариул барихгүйг хичээх, бээлий өмсөх.
- Хооллохдоо өөрийн аяга таваг, халбага сэрээг хэрэглэх.Халдварт өвчин дэгдсэн үед гадуур хооллох болон нэг тавагнаас хуваалцаж иддэг ази хоолны газарт үйлчлүүлэхгүй аль болох гэртээ хооллох.
- Ямар ч тохиолдолд амьд амтан, загас зэргийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.
- Гэр болон албан өрөөндөө агаарын солилцоог тогтмол хийх
- Ханиалгах, халуурах зэрэг зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах
Байгууллагын дотор, гадна хананд урьдчилан сэргийлэх анхааруулга байршуулсан:
Үйлчилгээний ажилчдад ДЭМБ-аас гаргасан Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг танилцуулан, цэвэрлэгээ үйлчилгээнд ариутгалын уусмалыг зөв хэрэглэх, хадгалах талаар заавар зөвлөгөө өгч яриа хийв.